UBP llc - Ю Би Пи ХХК

UBP llc - Ю Би Пи ХХК

КОМПАНИЙН ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОНД НЭГДЭЖ, ХАМТЫН ХҮЧЭЭР КАРЬЕРЫНХАА ОРГИЛ ХҮРТЭЛ МАНЛАЙЛАН АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРД НЭЭЛТ...
27/04/2026

КОМПАНИЙН ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОНД НЭГДЭЖ, ХАМТЫН ХҮЧЭЭР КАРЬЕРЫНХАА ОРГИЛ ХҮРТЭЛ МАНЛАЙЛАН АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРД НЭЭЛТТЭЙ. 🤗

Дараах ур чадвартай ажилтныг хайж байна: 😇
👉Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн;
👉MS хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
👉Санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
👉Үнэнч шудрага хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, суралцах эрмэлзлэлтэй, эерэг хандлагатай;
👉Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай;
👉ERP программыг бүрэн эзэмшсэн бол давуу тал болно;

Ю Би Пи ХХК таныг алхам тутамдаа өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг дэмжих болно. 🥰🥰
👉Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
👉Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубуудэд хамрагдах;
👉Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
👉Хоол унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
👉2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Зангиа анкет илгээх холбоос:
НЯГТЛАН БОДОГЧ - https://www.zangia.mn/job/_xz95pus7pm
Холбогдох утас: 9400-0929
[email protected]

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЯпоны №1 нүдний шилний брэнд JINS таныг найрсаг хамт олондоо урьж байна.👓 Оптик зөвлөх✨Дараах ур ча...
17/03/2026

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Японы №1 нүдний шилний брэнд JINS таныг найрсаг хамт олондоо урьж байна.

👓 Оптик зөвлөх

✨Дараах ур чадвартай ажилтныг хайж байна:
👉Бизнес, худалдааны чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн байх;
👉Харилцааны ур чадвартай;
👉Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
👉Өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй;
👉Борлуулалтын чиглэлээр 1 ба түүнээс дээш жил ажлын туршлагатай бол давуу тал болно;
👉Япон хэлтэй эсвэл японд сурч, ажиллаж байсан бол давуу тал болно;
Ю Би Пи ХХК таныг алхам тутамдаа өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг дэмжих болно. 😇
❤️Ажлын таатай орчин
❤️Системтэй эргэх харилцаа холбоо
❤️Тасралтгүй хөгжих сургалтын систем
❤️Ур чадвартай нөхөрсөг хамт олон
❤️Группийн хэмжээнд салбар компаниудын хооронд шилжин ажиллах, карьерын өсөлт хийх боломжтой. 🥰
Зангиа анкет илгээх холбоос:
ОПТИК ЗӨВЛӨХ - https://www.zangia.mn/job/_u_+_5u81v2

📲Холбогдох утас: 9400-0929
📧[email protected]

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, Монгол Цэргийн өдрийн мэнд хүргэе!
17/03/2026

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, Монгол Цэргийн өдрийн мэнд хүргэе!

🌿Тогтвортой хөгжлийн дараагийн алхам ISO 14001:2015 стандартыг албан ёсоор нэвтрүүллээ👏Бид Байгаль орчны менежментийн то...
16/03/2026

🌿Тогтвортой хөгжлийн дараагийн алхам ISO 14001:2015 стандартыг албан ёсоор нэвтрүүллээ👏

Бид Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа. 🌍

28 жилийн турш сурагч дэвтэр үйлдвэрлэж ирсэн бидний хувьд энэ нь зөвхөн үйлдвэрлэлийн өсөлт бус, байгаль орчинд хариуцлагатай хандсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал алхам юм.

Энэхүү стандарт нь манай байгууллагын байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн бодлого, менежментийн тогтолцоог олон улсын түвшинд баталгаажуулж буй онцлох үйл явдал боллоо.

Мөн энэ үеэр үйлдвэрлэлийн хог хаягдлыг дахин боловсруулах байгууллагад нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, байгальд ээлтэй, хаягдал багатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоо бодитоор хэрэгжүүлж байгаагаа илэрхийллээ.

Цаашид ч бид үйлдвэрлэлийн салбарт хариуцлагатай, тогтвортой, байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах болно. 💚

#ТогтвортойХөгжил #БайгальдЭэлтэйҮйлдвэрлэл

Хацар гоо охид, бүсгүйчүүддээ Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🤍
07/03/2026

Хацар гоо охид, бүсгүйчүүддээ Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🤍

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээрХөх Монгол даяараа дээдлэн ө...
17/02/2026

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Монгол түмэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй!🇲🇳

📢НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА😇Японы №1 нүдний шилний JINS брэндийн шинэ салбар нэгдэх гэж буйтай холбогдуулан дараа...
12/02/2026

📢НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА😇

Японы №1 нүдний шилний JINS брэндийн шинэ салбар нэгдэх гэж буйтай холбогдуулан дараах ажлын байрандаа урьж байна😊
👓ОПТИК ЗӨВЛӨХ
👓НҮДНИЙ ЭМЧ

✨Дараах ур чадвартай ажилтныг хайж байна:
👉Бизнес, худалдааны чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн байх;
👉Харилцааны ур чадвартай;
👉Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
👉Өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй;
👉Борлуулалтын чиглэлээр 1 ба түүнээс дээш жил ажлын туршлагатай бол давуу тал болно;
👉Япон хэлтэй эсвэл японд сурч, ажиллаж байсан бол давуу тал болно;
👉Анагаахын чиглэлээр /Нүдний эмч, хараа зүйч/ суралцаж байсан бол давуу тал болно/;
👉Нүдний эмчээр сонирхож байвал /Нүдний эмчийн эмчлэх эрхийн лицензтэй байх/;

Ю Би Пи ХХК таныг алхам тутамдаа өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг дэмжих болно. 😇
❤️Ажлын таатай орчин
❤️Системтэй эргэх харилцаа холбоо
❤️Тасралтгүй хөгжих сургалтын систем
❤️Ур чадвартай нөхөрсөг хамт олон
❤️Группийн хэмжээнд салбар компаниудын хооронд шилжин ажиллах, карьерын өсөлт хийх боломжтой. 🥰

Зангиа анкет илгээх холбоос:
ОПТИК ЗӨВЛӨХ - https://www.zangia.mn/job/_b6xcxmooqa
НҮДНИЙ ЭМЧ - https://www.zangia.mn/job/_o2golhp-js

Хэрвээ танд Зангиа дээр бэлэн СВ байхгүй бол дараах онлайн анкетыг шууд бөглөх боломжтой.
https://forms.office.com/r/YKp7WrM6i8
📲Холбогдох утас: 9400-0929
📧[email protected]

✨ JOB FAIR 2026 - АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ✨Японы нүдний шилний JINS брэндээс ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион ...
10/02/2026

✨ JOB FAIR 2026 - АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ✨

Японы нүдний шилний JINS брэндээс ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.😍
💫ШИНЭ САЛБАР — ШИНЭ БАГ 💼
JINS-ийн 2, 3 дахь салбарт нээлттэй ажлын байр зарлагдлаа.🥳

🎁 ТАНД ДАРААХ БОЛОМЖИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА:
• Өрсөлдөхүйц цалин
• Уян хатан ээлжийн цаг
• Гэртэй ойр салбарт ажиллах боломж
• Хоол, унаа, купон нэмэгдэл
• Худалдан авалтын хөнгөлөлт
• Үндсэн + нэмэгдэл цалин

👓 ТА ЮУ ХИЙХ ВЭ?
• Нүдний шилний борлуулалт
• Линз зүсэлт, хүрээ тааруулалт
• Хараа шалгах
• Мэргэжлийн зөвлөгөө өгөх
• Бүртгэл тооцоо хийх

⏰ АЖЛЫН ЦАГ:
7 хоногт 5 өдөр, 8 цаг
2 өдөр амарна

📌 ОПТИК ЗӨВЛӨХ ШААРДЛАГА:
• Худалдаа, бизнесийн чиглэлээр төгссөн
• Харилцааны ур чадвартай
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
• Борлуулалтын туршлагатай бол давуу тал
• Япон хэлтэй бол давуу тал
• Нүдний эмч/хараа зүйч чиглэл бол давуу тал

💫Хэрвээ та сонирхож байвал анкетаа дараах линкээр илгээнэ үү.
Оптик зөвлөх - 14 ажилтан Анкет бөглөх холбоос: JINS /Оптик зөвлөх/ – https://forms.office.com/r/YKp7WrM6i8
Нүдний эмч – 2 ажилтан Анкет бөглөх холбоос: JINS /Нүдний эмч/ – https://forms.office.com/r/W1bRRBgYiB

Өдөрлөг бүгдэд нээлттэй.
✨ Ирээдүйн ажил олгогчоо олж, мөрөөдлийн ажлаа эхлүүлэхэд бэлэн үү? Тэгвэл найзуудаа дагуулан ирээрэй!
📍 Хаана: Улаанбаатар Галлерей 2 давхар
📅 Хэзээ: 2026.02.11
🕙 Цаг: 10:00–16:00
📞 94000929
📩 [email protected]

✨ UNITED TEAM EP2 ✨“Чанар, хэрэглэгчийн тав тух, инновац эдгээр нь JINS брэндийн үнэт зүйлс” Сайн байна уу? Намайг JINS ...
02/02/2026

✨ UNITED TEAM EP2 ✨

“Чанар, хэрэглэгчийн тав тух, инновац эдгээр нь JINS брэндийн үнэт зүйлс”

Сайн байна уу? Намайг JINS брэндийн Ерөнхий менежер Ц.Үнэндэлгэр гэдэг. 😀
2024 оны дөрөвдүгээр сард Япон улсаас эх орондоо эргэн ирсэн. Энэ хугацаанд амьдралын минь хамгийн чухал мөчүүдийн нэг тохиож, охин минь төрсөн. Шинэхэн аавын үүргээ гүйцэтгэсний дараа мэргэжлийн карьерaa Монголдоо үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, дараагийн алхмаа бодож эхэлсэн юм.
Би Японд нийт 10 орчим жил амьдарч, ажилласан. Тэнд суралцаж, хөдөлмөрлөх хугацаандаа нэг зүйлийг хамгийн тод ойлгож авсан нь “ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх” зарчим байлаа. Энэ бол Японы ажлын соёлын гол суурь гэж боддог.
JINS брэндийг би Японд байхдаа сайн мэддэг байсан. Тиймээс уг төслийн менежерээр ажиллах санал ирэхэд таатай хүлээн авч, итгэлтэйгээр нэгдсэн. JINS нь бүтээгдэхүүн бүртээ чанар, хэрэглэгчийн тав тух, инновацыг байнга шингээдэг учраас би энэ брэндээрээ үргэлж нүүр бардам байдаг.
Би анх Ю Би Пи ХХК-д орж ирэхдээ албан тушаал ахих, эсвэл цалин нэмүүлэх тухай огт бодоогүй. Харин надад оногдсон ажлыг л чин сэтгэлээсээ хийж, эцсийг нь үзнэ гэж зорьж ажилласан.
Тэр хандлагыг маань удирдлагууд болон хамт олон минь үнэлсэн болов уу гэж боддог.Миний хувьд хүнийг албан тушаал, эрх мэдэл, гаднах төрхөөр нь ялгаж харьцдаггүй. Хүн бүр өөрт оногдсон ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байвал баг урагшилдаг гэж итгэдэг.
Японд бүх зүйл нарийн төлөвлөгөөтэй, цаг минутаараа тодорхой байдаг бол Монголд гэнэтийн нөхцөл, замын түгжрэл зэрэг сорилтууд илүү их. Гэхдээ Монголын ажлын орчин дахь хүн хоорондын нээлттэй, дулаан харилцаа надад маш их таалагддаг. Харин Японд харилцаа илүү хаалттай ч ажлын бүтээмж өндөр байдаг нь өөрийн гэсэн давуу талтай.
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд би төлөвлөлт, тооцоолол, харилцаа, удирдлагын ур чадваруудаа бодитоор хөгжүүлсэн. Анхны салбарын нээлт дээр хуримтлуулсан туршлага маань дараагийн салбарыг нээхэд юунаас эхлэх, юуг анхаарах ёстойг илүү тодорхой ойлгодог болгосон.
Миний хувьд “зүгээр л ажил хийж байна” гэдэг мэдрэмж хамгийн гоё. Тэр дундаа завгүй, хариуцлага ихтэй байх тусам илүү утга учиртай санагддаг.😇

✨UNITED TEAM EP1✨"Subway брэнддээ дурлаж ажилласан минь миний карьерыг хөгөлсөн"Сайн байна уу? 😀Би Монгол дахь Subway бр...
12/01/2026

✨UNITED TEAM EP1✨
"Subway брэнддээ дурлаж ажилласан минь миний карьерыг хөгөлсөн"

Сайн байна уу? 😀
Би Монгол дахь Subway брэндийн үйл ажиллагаа хариуцсан менежер Б. Азжаргал байна.

Ажлын маань хамгийн дуртай хэсэг

Би ачаалалтай, идэвхтэй орчинд ажиллах дуртай. Тодорхойгүй, удаашралтай ажил надад хамгийн хэцүү санагддаг бол үр дүн нь шууд харагддаг, хариуцлага өндөр ажил илүү урам өгдөг. Subway-д орсноос хойш өөрийнхөө зөв газраа олсон мэт мэдрэмж төрдөг. ☺️

2024 оны хавар Subway Монголд нээгдэх гэж буйг сонсоод шууд холбогдож уулзан, Сингапурт сургалтад хамрагдах боломжтой болсон. Ингээд Монголд анхны салбараа нээх бэлтгэл ажилд идэвхтэй оролцож, онол, практикийг хослуулан суралцсан. Шинэ брэнд учраас сургалтын материалуудыг монгол хэлнээ боловсруулж, орчуулсны дараа ажилтнуудаа цогц сургалтад хамруулж, улмаар анхны салбараа нээсэн.

Иймээс бидний баримталж буй хамгийн чухал зарчим бол чанар, аюулгүй байдлын стандартыг чанд мөрдөх. Олон улсын франчайз брэндийн томоохон давуу тал нь тогтсон стандарт, эрүүл ахуйн өндөр шаардлага байдаг бол Subway үүнийг онцгойлон чухалчилж ажилладаг.

Манай анхны салбар 2024 оны 7-р сарын 5-нд үүд хаалгаа нээхэд маш олон зочид, үйлчлүүлэгч ирсэн. Нээлтийн өдөр үйлчлүүлэгчдийн дараалал барилгын гадаа хүртэл үргэлжилсэн нь бидний төсөөллөөс давсан амжилт байлаа. Ердийн үед хөдөлгөөн багатай 7-р сард ийм идэвхтэй урсгалтай байна гэж бодоогүй ч Монголчууд Subway-ийг үнэхээр хүсэн хүлээж байсан нь тодорхой болсон. Тухайн өдөр Азийн бүсэд рекорд тогтоож, 1000 ширхэг сэндвич худалдаалсан.

Нээлтийн өмнөх 14 хоног маш их ачаалалтай, бараг амралтгүй байсан ч багийн нэгдэл, хөдөлмөрийн үр дүнд бид амжилттай давсан. Нээлтийн дараах хоёр сар гаруй хугацаанд үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй, суудал дүүрэн байсан үе ч бий.

2025 оны 11-р сараас салбарын ерөнхий менежерээс үйл ажиллагаа хариуцсан менежер болж ажиллаж байна.

Энэ хугацаанд өмнө нь нэг салбарын үйл ажиллагаанд төвлөрч ажилладаг байсан бол одоо 8 салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, илүү өргөн хүрээний хариуцлага үүрэх болсон. Аливаа ажлыг орхигдуулахгүй, хурдан шуурхай, гүйцэтгэлтэй хийх, дутуу орхих дургүй зан төлөв маань энэ бүхэнтэй салшгүй холбоотой. Би зарчимч, хариуцлагатай байхыг эрхэмлэдэг бөгөөд энэ чанар маань мэргэжлийн өсөлтөд маань эергээр нөлөөлсөн гэж үздэг.

Хүн бүр өөрийн гэсэн онцлог, ажиллах арга барилтай. Тиймээс багийн гишүүдийнхээ давуу талыг олж харж, ажлыг зөв хуваарилах нь хамт олны амжилтад чухал нөлөөтэй гэж боддог. Хэн ямар ажлыг илүү үр дүнтэй хийж чадахыг тодорхойлж, түүнд нь тохируулан чиглүүлэх нь манлайлагч хүний гол үүрэг.

АНУ-д 4 жил амьдрах хугацаандаа Subway-д дуртай болж, энэ брэндтэй илүү дотно болсон. Тиймээс одоогийн ажлаа сонгохдоо зөвхөн мэргэжлийн бус, сэтгэл зүрхний сонголт хийсэн гэж хэлж болно. Аливаа хүндрэл, бэрхшээлийг “сорилт” гэж харж, шийдэл хайж ажиллах дуртай. Сэтгэл санааны хувьд хэцүү үе тохиолдвол найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй ярилцаж өөрийгөө цэгцэлдэг.

Өсөж дэвших хүсэл, зорилготой байвал хүн ямар ч ажлыг сурч, чаддаг болдог. Тиймээс үүнийг уншиж буй хүн бүрд тэсрэлттэй өсөх сэтгэлгээтэй, зорилго тэмүүлэлтэй байгаарай гэж хэлмээр байна.

Хүндэт харилцагч, бизнесийн түншүүд, эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч, үнэт ажилтнууд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилий...
30/12/2025

Хүндэт харилцагч, бизнесийн түншүүд, эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч, үнэт ажилтнууд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн мэндийг айлтгая.
Улиран одож буй 2025 он бидний хувьд байгууллагын хөгжлийн дараагийн шатад шилжсэн, түүхэн амжилтуудаа бататгасан, шинэ боломжуудыг нээсэн, бизнесийн цар хүрээгээ солонгоруулсан, амжилт бүтээл асгарсан жил байлаа. Бидэнд итгэл хүлээлгэн, тууштай хамтран ажилласан та бүхэнд гүн талархал илэрхийлье.
2025 он бол Таван Богд Группийн 30 жилийн ой тохиож буй онцгой жил юм. Энэхүү онцгой жил тус группийн ууган компанийн нэг, хэвлэлийн салбарын түүчээлэгч 27 жилийн түүхтэй Улаанбаатар Принт ХХК-ийн хамт олон бид ирэх 30 жилийн зорилгоо тодорхойлон “Ребрэндинг” хийж, Олон талт бизнесийн цар хүрээг цогцлооно гэх алсын хараатайгаар шинэ хөгжлийн үе шатыг эхлүүлээд байна. 2026 оноо бид 300 гаруй ажилтантайгаар хэвлэх үйлдвэрлэл, цаасан бүтээгдэхүүн борлуулалт, хоол үйлдвэрлэл, хараа зүйн үйлчилгээний төв зэрэг олон талт бизнесийг хамтын хүчээр бий болгон өсөлтөд үргэлжлүүлэн тэмүүлсээр угтаж байна.
Бид монголын анхны сурагч дэвтрийг үйлдвэрлэж “Мэдлэгтэй дэвтэр”, “Оюутан дэвтэр” брэндүүд зах зээлийн 95 хувийг ханган ажиллаж байна. Мөн монголчуудын байнгын хэрэглээ болсон Double A бичгийн цаасны албан ёсны дистрибьютерээр 20 дахь жилдээ ажиллахаас гадна, оффсет, дижитал хэвлэлийн үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлж байна.
2025 онд бидний бизнесээ солонгоруулсан эхний алхам бол хамт олны шаргуу хөдөлмөр, нягт хамтын ажиллагааны үр дүнд Японы №1 нүдний шилний брэнд болох JINS-ийн албан ёсны франчайз эрхийг авч 8 сарын 18-ны өдөр Галлериа Улаанбаатар төвд анхны салбараа нээж монголын хараа зүйн үйлчилгээний салбарт цоо шинэ стандартыг тогтоолоо.
Дэлхий дахинд 37,000 гаруй салбартай АНУ-ын хамгийн том сэндвичийн сүлжээ болох Subway брэндийн 8 дахь салбарыг баг хамт олон маань амжилттай нээж, эрүүл хооллолтын хэв маягийг эрхэмлэгч үйлчлүүлэгч нартаа бэлэг барьж, дэлхийн стандартыг монголдоо нутагшуулан ажиллаж байна.
Ирж буй шинэ ондоо мэдлэгт суурилсан хөгжил, нээлттэй сэтгэлгээ, хариуцлагатай хамтын ажиллагааг эрхэмлэж, өндөр бүтээмжтэйгээр амжилтаа ахиулахын төлөө манай хамт олон улам илүү хичээн ажиллах болно. Биднийг итгэлээрээ мялааж буй эрхэм танд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Айлчлан ирж буй 2026 он танд болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Ю Би Пи ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Т. Дөлгөөн

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд Группийн төв байр
Ulaanbaatar
17033

Alerts

Be the first to know and let us send you an email when UBP llc - Ю Би Пи ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to UBP llc - Ю Би Пи ХХК:

Share