30/03/2026
Шинэ ажлын байр зарлагдлаа.👩💻 Эрч хүчтэй, хамтдаа хөгжиж, өсөх эрмэлзэлтэй борлуулалтын менежерүүдийг ажилд урьж байна.
Гүйцэтгэх үүрэг
Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх. Тоног төхөөрөмжийн борлуулалт, үйлчилгээг сайжруулж гэрээ байгуулах, захиалга авах, борлуулалт идэвхжүүлэх, үр ашгийн зардлыг тооцоолох, шинэ харилцагч татах. Харилцагчдыг үнэн зөв мэдээллээр хангах.
Борлуулалтын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, тайлагнах
Зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгаа хийх
Бараа материалын нөөцийн менежментийг удирдах
Програм, тоног төхөөрөмжийн танилцуулга хийх
Борлуулалтын шинэ суваг нээх
Борлуулалт маркетингийн шинэ арга барил нэвтрүүлэх
Үзэсгэлэнд оролцох
Үнийн санал, тендерийн материал бэлтгэх
Борлуулалтын бүртгэл хөтлөх
Борлуулалтын дараах үйлчилгээг хэрэгжүүлэх
Борлуулах гол бүтээгдэхүүн:
GPS-Box – Машин, хүнд механизм, тээврийн хэрэгслийн бодит цагийн хяналт, түлш хянах, жолоочийн зан төлөв мониторинг
Сонор Агуулахын хяналтын системийн автоматжуулалт, Хүйтэн хэлхээний хяналтын систем,
Үндсэн үүрэг, хариуцлага:
Логистик, тээвэр, ложистик, барилга, үйлдвэрлэл уул уурхайн компаниуд руу идэвхтэй борлуулалт хийх
Төслийн тендерт оролцох, санал боловсруулах, үнийн тооцоо гаргах
Шинэ үйлчлүүлэгч хайх (cold call, ажлын талбайд очих, LinkedIn, Facebook групп)
Одоо байгаа үйлчлүүлэгчдэд нэмэлт модуль, шинэчлэл санал болгох (upsell/cross-sell)
Системийн демо үзүүлэх, туршилтын хугацаанд дэмжлэг үзүүлэх
Сарын/улирлын борлуулалтын төлөвлөгөө биелүүлэх (KPI: шинэ гэрээний тоо, гэрээний дүн)
Удирдлагад өдөр тутмын үйл ажиллагаа, хэлцлийг бүртгэх
Тавигдах шаардлага
Зөв хандлага, эрч хүчтэй, хувийн зохион байгуулалт сайтай
Харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх чадвартай
Идэвх санаачилгатай
Өсөж дэвших тэмүүлэлтэй
Асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай
Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Техник технологийн сонирхолтой бол давуу талтай
Борлуулалт, маркетингийн чиглэлээр бакалавр түүнээс зэрэгтэй бол давуу тал
Борлуулалт/IT/логистикийн чиглэлээр 2+ жил ажилласан туршлагатай (GPS хяналт, агуулахын програм, ERP борлуулж байсан бол онцгой давуу тал)
Техникийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тааруулж тайлбарлах чадвартай
Тендер, төсөл бичих туршлагатай бол маш том давуу тал
MS Office (Excel –сайн мэдэх), CRM програм хэрэглэж байсан байх
Харилцааны өндөр чадвартай, танилцуулга хийхдээ итгэл төрүүлдэг байх
Борлуулалтын бонус, Ур чадвараас хамаарч цалинг тохиролцоно.
Харилцах утас 88883508 88733508