21/08/2026
Асар их мөнгөөр тансаглаж байгаа даа?
Г.Ганбат: Хэрэв улстөрч нэртэй этгээд асар их хөрөнгөтэй атлаа энгийн ажилтны хувцас өмсөх, жирийн айлд очиж хоол идэх, өөрөө хоол унд хийх зэрэг үйлдлийг камерын өмнө зориуд хийж, хөрөнгө чинээгээ нуухыг зорьж байгааг англиар "a staged image of being an ordinary person" гэж нэрлэдэг.
Монголоор бол “хуурамч эгэл дүр бүтээлт” гэж нэрлэж болно.
Гэрт хийцтэй чай чанаж суух мэтийн дүр зураг цөм үүнд хамаарна. Авлигаар олсон асар их хөрөнгө мөнгө нь илрэх вий гэхээс асар их айж түгшиж байгааг нь бас энэ мэт үйлдлүүдээс нь харж болно.