Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia

  • Home
  • Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia

Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia, Information Technology Company, .

“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд уг бодлогыг нийслэл болон орон нутагт сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих, иргэдийн оролцоог хангах үндэсний хөдөлгөөний албан ёсны хуудас

31/03/2026

Э.БАТШУГАР:“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ДОРНОГОВЬ АЙМГААС АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 🇲🇳

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, иргэн төвтэй болгох зорилго бүхий үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүллээ.

“Цахим Дорноговь” өдөрлөгийг ЦХИХХЯ, харьяа байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран зохион байгуулж, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, төрийн цахим үйлчилгээ зэрэг сэдвүүдээр иргэдэд мэдлэг, ойлголт түгээж ажиллалаа.

💡 Бид:
✔️ Хиймэл оюун, дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх
✔️ Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх
✔️ Төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох
✔️ Байгууллагын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх
✔️ Шинэ үеийн технологийн чиг хандлагыг танилцуулах
✔️ Иргэдийн цахим орчны мэдлэг, хамгаалалтыг сайжруулахад анхаарч байна

📊 Үр дүнд нь:
• 1340 иргэн сургалтад хамрагдаж
• 10,000 гаруй оролцогч өдөрлөгт нэгдэн
• 1 сая гаруй хандалтыг цахим орчинд бий болголоо

🤝 Хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хугацаат цэргийн албан хаагчид, төрийн албан хаагчид зэрэг олон талын оролцоо энэ хөдөлгөөний хамгийн чухал үр дүн байлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: “Цахим шилжилт бол зөвхөн технологийн шинэчлэл биш. Энэ нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, шуурхай, хүртээмжтэй болгох бодит өөрчлөлт юм. ‘Цахимаар нэн тэргүүнд’ хөдөлгөөнөөр дамжуулан бид энэхүү өөрчлөлтийг улс орон даяар хэрэгжүүлнэ” гэв.

👉 “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн цаашид улс орон даяар өрнөж, аймаг, орон нутаг бүрд хүрч, иргэн бүрд тэгш хүртээмжтэй, ухаалаг төрийн үйлчилгээг бий болгоход чиглэн хэрэгжинэ. 🇲🇳

Монгол Улсын Засгийн газар
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
E-Mongolia
E Mongolia Academy
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Үндэсний Дата Төв УТҮГ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
Харилцаа холбооны зохицуулах хороо
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
mobicom
SKYtel
Unitel
TESO Group

Gmobile
YES Mongolia
E Mongolia Academy
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ

Энэ бол жинхэнэ хагас шигшээгийн өрсөлдөөн! Шийдвэрлэх 3 дахь мап ANCIENT дээр жинхэнэ гал гарах нь ! Хэн нь GRAND FINAL...
30/03/2026

Энэ бол жинхэнэ хагас шигшээгийн өрсөлдөөн! Шийдвэрлэх 3 дахь мап ANCIENT дээр жинхэнэ гал гарах нь ! Хэн нь GRAND FINAL руу явах вэ? 👇
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч :Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Unitel
Дэмжигч : Дорноговь аймгийн цахим спорт тоглоомын нэгдсэн холбоо

30/03/2026

“ЦАХИМ ДОРНОГОВЬ” ӨДӨРЛӨГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВААРАЙ

Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэлж байна.

Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “Цахим Дорноговь” өдөрлөгт идэвхтэй оролцож, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэхээр бүүт ажиллуулж байна.

Тус бүүтээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг газар дээр нь авах, цахим үйлчилгээ ашиглах заавар, зөвлөгөө авах, тоон гарын үсэг болон цахим хэрэглээтэй холбоотой мэдээлэл авах боломжтой бөгөөд мэргэжилтнүүд газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

Иймд иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, төрийн үйлчилгээг нэг дороос авч, цахим шийдлүүдтэй танилцахыг урьж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорноговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Үндэсний Дата Төв УТҮГ
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
E-Mongolia
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ

30/03/2026

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336-Р АНГИЙН АЛБА ХААГЧИД ЦАХИМ УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд аймгийн төвөөс 50–60 км орчим зайд байрлах зэвсэгт хүчний 336-р ангийн албан хаагчдад зориулсан цахим хэрэглээний аюулгүй байдлын сургалт амжилттай зохион байгуулагдаж, 50 гаруй алба хаагч идэвхтэй оролцлоо.

Сургалтын үеэр албан хаагчид цахим орчны аюулгүй байдал, цахим залилан, хиймэл оюунд суурилсан халдлага, хиймэл оюуныг өөрийн хэрэгцээнд ашиглах аргачлал зэрэг сэдвээр мэдлэг олж, урьдчилан сэргийлэх арга техник суралцсан байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү сургалтыг нээж үг хэлэхдээ: “Цэргийн алба зөвхөн бие бялдрыг сорих бус, оюуны чадамж, шийдвэр гаргах чадвар, сахилга бат, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх онцгой орчин юм. Өнөөдрийн сургалтаас авч буй мэдлэг, туршлага нь зөвхөн өөрийгөө бус, гэр бүл, найз нөхөд, хамт олноо цахим орчны эрсдэлээс хамгаалахад чухал хувь нэмэр оруулах болно” гэдгийг уриаллаа.

Албан хаагчид сургалтад идэвхтэй оролцож, асуулт асууж, туршлагаа хуваалцан мэдлэгээ бататгасан сургалт боллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорноговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэсE-Mongolia
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
Үндэсний Дата Төв УТҮГ
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ

30/03/2026

“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД” – ДОРНОГОВЬД ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай үргэлжилж, хоёр дахь өдрийн арга хэмжээнүүд ид өрнөж байна.

И-спортын тэмцээний финалын шатанд шилдэг багууд өрсөлдөж, үзэгчдийн анхаарлыг татсан сонирхолтой тоглолтууд өрнөж, Хакатон тэмцээний шилдэг шийдэл, инновацын санаанууд тодрон гарч, Залуусын бүтээлч сэтгэлгээ, технологид суурилсан шинэ шийдлүүд өрсөлдөөн дунд тодорч байна.

Үүний зэрэгцээ төрийн цахим үйлчилгээг иргэдэд нээлттэй танилцуулж, газар дээр нь зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэн,
цахим харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломжийг бүрдүүлж байна.

“Цахим Дорноговь” өдөрлөг нь орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацыг дэмжих, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал арга хэмжээ болон үргэлжилж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорноговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
Үндэсний Дата Төв УТҮГ
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ
E-Mongolia

30/03/2026

“ЦАХИМ ДОРНОГОВЬ” ӨДӨРЛӨГ: ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ АВЧ БАЙГАА ТУХАЙ СЭТГЭГДЛЭЭ ХУВААЛЦЛАА

“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээг нэг дороос, хялбар, шуурхай авах боломж бүрдэж, оролцогчдын сэтгэл ханамж өндөр байна.

Ялангуяа иргэд лавлагаа, тодорхойлолт авах, бүртгэлийн үйлчилгээ хийлгэх, нийгмийн даатгал болон татварын үйлчилгээ авах зэрэг олон төрлийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэж байгаа нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж буйг онцоллоо.

Мөн цахим ур чадварын зөвлөгөө, зааварчилгаа өгч, иргэдийг төрийн үйлчилгээг цахимаар авахад чиглэсэн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж байгаа нь онцлох үр дүн болж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорноговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс
E-Mongolia
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Үндэсний Дата Төв УТҮГ
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ

Аваргын төлөөх тоглолт үргэлжилсээр байна.BLUESKYтэргүүллээ баталгаажуулах уу, эсвэл ADAR-100 цувралыг тэнцүүлэх үү?16:1...
30/03/2026

Аваргын төлөөх тоглолт үргэлжилсээр байна.BLUESKYтэргүүллээ баталгаажуулах уу, эсвэл ADAR-100 цувралыг тэнцүүлэх үү?
16:10 цагаас шууд дамжуулалтаар хамтдаа харцгаая!
📺 Шууд үзэх: https://www.facebook.com/DornogoviTelevision/videos/1373531954815928
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч : Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Unitel
Дэмжигч : Дорноговь аймгийн цахим спорт тоглоомын нэгдсэн холбоо
#АваргынТөлөө

🏆 "CS2 ROAD TO CHAMP" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД БОЛОН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО! 🏆🥇 Цувралын 2 дахь мап дээр ялалт байгуулснаар BLUESKY...
30/03/2026

🏆 "CS2 ROAD TO CHAMP" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД БОЛОН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО! 🏆
🥇 Цувралын 2 дахь мап дээр ялалт байгуулснаар BLUESKY баг маань CS2 ROAD TO CHAMP тэмцээний үнэмлэхүй АВАРГА-аар тодорлоо! Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдөр ийнхүү үр дүнгээ өглөө. Аваргууддаа халуун баяр хүргэе! 🔥
🥈 Хэдийгээр аваргын цомыг өргөж чадаагүй ч тэмцээнийг гайхалтай чимж, мөнгөн медалийн эзэд болсон ADAR-100 багийнхандаа баярлалаа. Дараагийн тэмцээнд бүр илүү хүчтэй эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.
🥉 Мөн ширүүн өрсөлдөөн дундаас хүч түрэн гарч ирж ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн LEVISON багтаа баяр хүргэж, амжилт хүсье!
Тэмцээндээ амжилттай оролцож, үзүүштэй сайхан тоглолтуудыг гаргасан:
4-р байр: ENJOYERS
5-р байр: TIGERS
6-р байр: REYES
7-р байр: ZB CS
багуудынхаа нийт тамирчдад баяр хүргэж, цаашдын цахим спортын замналд нь улам их амжилт хүсье! 🤝

🌟 ТЭМЦЭЭНИЙ ОНЦГОЙ ШАГНАЛТНУУД:
MVP: Тэмцээний турш гайхалтай ур чадвар, мэдрэмжтэй тоглолтыг үзүүлж, багаа аваргалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан BLUESKY багийн kaegoist тэмцээний шилдэг тоглогчоор шалгарлаа!
RISING STAR: Энэхүү тэмцээнд өөрсдийн авьяас чадвараар онцгойрон ялгарч, ирээдүйн шилдэг тоглогчид болох нөөц бололцоогоо харуулсан:
-Arigmn
-Tigusebn
-sumiyabazar0709
нартаа баяр хүргэж, цаашдын кареарт нь амжилт хүсье!
Энэхүү тэмцээнийг хамтдаа бүтээлцсэн бүх баг тамирчид, үзэгч дэмжигчид та бүхэндээ маш их баярлалаа. GG WP! 🤝🔥
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч : Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Unitel
Дэмжигч : Дорноговь аймгийн цахим спорт тоглоомын нэгдсэн холбоо

26/03/2026
📣 “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний “Цахим Дорноговь” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөөМонгол Улсын Засги...
26/03/2026

📣 “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний “Цахим Дорноговь” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжиж буй бодлогын зөвлөмжийн хүрээнд“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний нээлтийн “Цахим Дорноговь” арга хэмжээ Дорноговь аймгийн Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, мэдээллийн технологи, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарын 30 гаруй байгууллага оролцож, иргэдэд төрийн цахим үйлчилгээ, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг нэг дороос танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр:
• 📱 Төрийн цахим үйлчилгээний зөвлөгөө, шуурхай үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж
• 🎓 Цахим ур чадвар, кибер аюулгүй байдлын сургалтуудыг зохион байгуулж
• 🤖 Хиймэл оюун ухаан, дижитал шийдлүүдийн танилцуулга хийж
• 🧑‍💻 Сурагч, залуусын дунд “AI & Coding” хакатон, и-спортын тэмцээн зохион байгуулж
• ♿️ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан хүртээмжтэй сургалтуудыг амжилттай хэрэгжүүллээ

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох, орон нутаг дахь цахим шилжилтийг дэмжих бодит ахиц гарлаа.

🤝 Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон иргэд, төрийн албан хаагчид, сурагч залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙

🚀 “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн цаашид улс орон даяар үргэлжилж, иргэн бүрд цахим үйлчилгээний тэгш хүртээмжийг бий болгоход чиглэн хэрэгжих юм.

🔥 БҮХ НИЙТИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
TESO Group
SKYtel
mobicom
Unitel
Gmobile
YES Mongolia
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
E-Mongolia
Үндэсний Дата Төв УТҮГ
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Харилцаа холбооны зохицуулах хороо
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

#ЦахимаарНэнТэргүүнд #ЦахимДорноговь #ЦахимШилжилт

Address

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share