Rookie Systems

Rookie Systems Better the world with AI

Рүүкий Системсийн залуус маань Sushi Tech Expo-д амжилттай оролцож, eKYC буюу царайгаар танин баталгаажуулах шийдэл боло...
29/04/2026

Рүүкий Системсийн залуус маань Sushi Tech Expo-д амжилттай оролцож, eKYC буюу царайгаар танин баталгаажуулах шийдэл болон хиймэл оюунд суурилсан видео аналитикийн бүтээгдэхүүнүүдээ олон улсын оролцогчдод танилцууллаа 🚀🌍
Энэхүү арга хэмжээ нь бидэнд технологийн шийдлээ дэлхийн түвшинд харьцуулж үнэлэх, шинэ түншлэл эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг нээх чухал алхам боллоо 🤝✨

Мөн биднийг дэмжиж, энэхүү боломжийг олгосон JICA болон Masayuki Sakata санд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье 🙏

28/04/2026

Азийн хамгийн том технологийн арга хэмжээ Sushi Tech Expo-д Монгол Улсаас Rookie Systems стартап оролцож байна.

Тус стартапын үүсгэн байгуулагч Б.Билэгсайхан өнөөдрийн хөтөлбөрт оролцлоо.

Ажлын эхэнд хөтөлбөрийн хэсгээс...

Бид бүхэн Азидаа томд тооцогдох Sushi Tech Expo технологийн үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.
27/04/2026

Бид бүхэн Азидаа томд тооцогдох Sushi Tech Expo технологийн үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

Рүүкий Системс-ийн залуус маань Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос зохион байгуулсан Tech Sprint хакатонд 2 дахь жилдээ ам...
24/03/2026

Рүүкий Системс-ийн залуус маань Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос зохион байгуулсан Tech Sprint хакатонд 2 дахь жилдээ амжилттай оролцож, өнгөрсөн удаагийн 3-р байрын амжилтаа ахиулан энэ удаа 2-р байр эзэллээ 🥈🚀

Энэ удаагийн хакатонд бид “FinCity” хэмээх виртуал санхүүгийн хотын шийдлийг танилцуулсан юм.

Одоогийн банк, санхүүгийн аппликейшнүүд ихэвчлэн гүйлгээг энгийн pie chart хэлбэрээр харуулдаг бол FinCity нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар дүрсэлж өгдгөөрөө онцлогтой.

👉 Хэрэв хэрэглэгчийн санхүүгийн “эрүүл мэнд” сайн байвал виртуал хот нь илүү хөгжиж, үзэмжтэй болно
👉 Харин сайжруулах шаардлагатай үед хотыг хөгжүүлэх зөвлөгөө, даалгавар санал болгоно

Өөрөөр хэлбэл, FinCity нь санхүүгийн мэдээллийг зөвхөн харуулах биш, тоглоомчилсон (gamified) байдлаар хэрэглэгчийг илүү зөв санхүүгийн зуршилд чиглүүлэх систем юм 💡

Та бүхэн дараах линкээр орж туршаад үзээрэй 👇 https://fincity.bilguun.dev/

"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, аз хийморь, амжилт бүтээлээр элбэг, үр хүүхэд өргөн...
17/02/2026

"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, аз хийморь, амжилт бүтээлээр элбэг, үр хүүхэд өргөн олноороо энх тунх шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бид бүхэн ухаалаг гар утсан дотроо ажиллах боломжтой жижиг OCR системээс эхлүүлэн илүү нарийвчлал өндөртэй  хиймэл оюуны...
08/01/2026

Бид бүхэн ухаалаг гар утсан дотроо ажиллах боломжтой жижиг OCR системээс эхлүүлэн илүү нарийвчлал өндөртэй хиймэл оюуны загваруудыг сурган хөгжүүлж ирсэн билээ. Энэ удаад LLM буюу хэлний загвар суурьтай OCR систем хөгжүүлэн Капитрон банк-д хүлээлгэн өглөө. Ингэснээр чухал мэдээллийг гадагш задруулалгүйгээр цахимжуулан хадгалах боломжтой болох юм. Бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа Капитрон банкны хамт олонд баярлалаа

Энэ онд бид бүхэн eKYC буюу царай танилтын технологийг ашиглан хэрэглэгчийг зайнаас танин баталгаажуулах системийг амжил...
30/12/2025

Энэ онд бид бүхэн eKYC буюу царай танилтын технологийг ашиглан хэрэглэгчийг зайнаас танин баталгаажуулах системийг амжилттай хөгжүүлж, банк болон санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэн ажилласан нь бидний хувьд томоохон амжилт байлаа 🚀🏦

Мөн хиймэл оюун, computer vision чиглэлээр хэрэглэгчийн гар ажиллагааг автоматжуулсан шийдлүүдийг нэвтрүүлснээр давтагдмал ажлыг хөнгөвчилж 🤖✨, илүү чухал, үнэ цэнтэй ажилдаа цагаа зарцуулах боломжийг бүрдүүллээ ⏱️📈

Эдгээр амжилт нь багийн гишүүн бүрийн мэдлэг, хичээл зүтгэл, түншүүдийн итгэл, хамтын ажиллагааны бодит илэрхийлэл байлаа 🤝💡
Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье 🙏

Ирж буй шинэ он амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе 🎉🌟🎆

🗞️ Мэдээний хураангуй: AI салбарын хөрөнгө оруулалт дэлхий даяар тэлж, дэд бүтэц, дата төвийн өрсөлдөөн шинэ шатанд гарч...
04/11/2025

🗞️ Мэдээний хураангуй: AI салбарын хөрөнгө оруулалт дэлхий даяар тэлж, дэд бүтэц, дата төвийн өрсөлдөөн шинэ шатанд гарч байна.

📌 Дэлгэрэнгүй агуулга:
• 🚀 AI дэд бүтэц ба хөрөнгө оруулалт: OpenAI компани Amazon Web Services (AWS)-тэй US $38 тэрбумын үүлэн тооцооллын 7 жилийн гэрээ байгуулж, ChatGPT болон ирээдүйн AI загваруудаа илүү найдвартай дэд бүтцэд ажиллуулах нөхцөлийг бүрдүүллээ. Энэ хамтын ажиллагаа нь хиймэл оюун ухааны эрчим хүчний хэрэглээ болон дата төвийн ачаалал нэмэгдэж буйг харуулж байна. Үүнтэй зэрэгцэн Microsoft компани АНЭУ-д US $15.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, дэлхийн AI төвүүдийн өрсөлдөөнд нэгдэв.

• 💼 Байгууллагын AI ба бүтээмж: AWS гэрээний дараа OpenAI байгууллагуудад зориулсан ChatGPT шийдлүүдийг сайжруулж, бизнесийн дата интеграцын үйлчилгээг өргөжүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Google болон IBM компаниуд "AI агентууд"-ыг албан байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх төслүүдээ өргөжүүлж байгаа нь автоматжуулалтын шинэ эрин үеийг эхлүүлж байна.

• 💡 AI-ийн хөгжил ба хүртээмж: Хиймэл оюун ухааны дата төв, эрчим хүчний дэд бүтцийн зардал ирэх жилүүдэд 3 триллион ам.доллар хүрч болзошгүй гэсэн таамаг гарсан нь технологийн асар их өсөлтийг илтгэж байна. Энэ нь илүү хямд, хүртээмжтэй AI системүүд бий болохын зэрэгцээ, тогтвортой хөгжлийн сорилтыг дагуулж байна.

• 👥 Хүний нөөц ба инноваци: Meta, Google, болон Amazon компаниуд AI инженер, дата шинжээчдийн ажлын байранд өрсөлдөөнтэйгээр хөрөнгө оруулж байна. Шинэ чадварлаг ажиллах хүч, судалгааны түншлэлүүд нэмэгдэж байгаа нь инновацийн экосистемийг улам хүчирхэгжүүлж байна.

Мэдээлэл:
• 📆 Огноо: 2025-11-04
• 📰 Эх сурвалж: reuters.com, barrons.com, theguardian.com, aimagazine.com, artificialintelligence-news.com
• 🏷️ #МонголМэдээ
• 📣 Эдгээрээс аль нь таны сонирхлыг хамгийн их татав? Сэтгэгдлээ хуваалцаарай!

🗞️ Мэдээний хураангуй: 2025 оны 10-р сарын сүүлчийн долоо хоногийн хиймэл оюун ухааны салбарын гол 3 үйл явдал — Компани...
30/10/2025

🗞️ Мэдээний хураангуй: 2025 оны 10-р сарын сүүлчийн долоо хоногийн хиймэл оюун ухааны салбарын гол 3 үйл явдал — Компаниудын үнэлгээ, суперкомпьютерийн шинэ түншлэл, хөрөнгө оруулалтын өсөлт

📌 Дэлгэрэнгүй агуулга:
• 📰 NVIDIA үнэлгээ $5 их наяд долларт хүрэв: NVIDIA компани 2025 оны 10-р сарын 29-нд зах зээлийн үнэлгээгээр 5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн түүхэнд анхны ийм түвшинд хүрсэн технологийн компани боллоо. Энэ өсөлт нь AI чип болон дата төвийн эрэлт тэсрэлттэй нэмэгдсэнтэй холбоотой. Аналитикчид уг өсөлтийг “шинэ технологийн эрин үеийн эхлэл” гэж тодорхойлсон ч, зарим нь “AI хөөсрөлт” үүсэж болзошгүйг анхааруулжээ.
• 💻 Microsoft-ийн AI хөрөнгө оруулалт тэсрэлт хийлээ: Microsoft компани 2025 оны 9-р улирлын тайлангаа танилцуулж, AI-д чиглэсэн дата төвийн хөрөнгө оруулалт $35 тэрбум хүрсэн гэж мэдэгдэв. Azure облак үйлчилгээ 40%-иар өсөж, Copilot болон OpenAI-ийн системүүдийг өргөн хүрээнд ашиглаж байгаа нь гол түлхэц болсон байна. Хөрөнгө оруулагчид өсөлтөд сэтгэл хангалуун байгаа ч AI-д зарцуулж буй асар их зардал нь эрсдэлтэй гэж үзэж байна.
• ⚙️ АНУ ба AMD – $1 тэрбумын суперкомпьютерийн хамтын ажиллагаа: АНУ-ын Эрчим хүчний яам (DOE) болон AMD компани $1 тэрбум ам.долларын үнэ бүхий суперкомпьютер ба AI дэд бүтцийн хамтын төсөл эхлүүлэхээр тохиролцлоо. Энэхүү төсөл нь эрчим хүчний судалгаа, AI загварчлал, шинжлэх ухааны тооцооллыг хурдасгах зорилготой бөгөөд 2026 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

📆 Огноо: 2025-10-30
📰 Эх сурвалж: Reuters,TechCrunch, Reuters, AI Magazine, Google AI blog, BBC News
📣 Эдгээр үйл явдлуудаас таны бодлоор аль нь AI-ийн ирээдүйд хамгийн их нөлөөтэй вэ? Сэтгэгдлээ хуваалцаарай!

🏷️ #Технологи #ЭдийнЗасаг

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Rookie Systems posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Rookie Systems:

Share