•Sakura•

•Sakura• Хүссэнээ бичнэ, хүссэнээ хийнэ, хүссэнээ постолно

2025 оны заавал ашиглаж сурах 25 AI хэрэгсэл 1.    ChatGPT.com – ямар ч асуудлыг шийднэЖишээ: Судалгааны тайлан бичих, б...
17/08/2025

2025 оны заавал ашиглаж сурах 25 AI хэрэгсэл

1. ChatGPT.com – ямар ч асуудлыг шийднэ
Жишээ: Судалгааны тайлан бичих, бизнес төлөвлөгөө боловсруулах, жор зохиох гээд бүх төрлийн текст ажлыг хийнэ.
2. Syllaby.io – видео бүтээж нийтэлнэ
Жишээ: TikTok, Instagram Reels-д зориулж маркетингийн богино видео бүтээж, шууд нийтлэх.
3. MidJourney.com – уран зураг, дүрслэл үүсгэнэ
Жишээ: Номын хавтас, уран сайхны зураг, логоны санаа гаргах.
4. Replit.com – код бичиж ажиллуулна
Жишээ: Вэбсайт, аппликэйшн, автоматжуулалтын скрипт кодлож турших.
5. Heygen.com – AI дүр бүтээнэ
Жишээ: Онлайн сургалтанд зориулсан таны дүрийг ярьж байгаа мэт видео бүтээнэ.
6. Soundraw.io – хэдхэн секундэд хөгжим хийнэ
Жишээ: YouTube болон подкастын дууны фон хөгжим бэлтгэх.
7. Ranked.ai – Google дээр илүү өндөр байр эзлүүлнэ
Жишээ: Вэбсайтын SEO-г сайжруулж хайлтад дээгүүр гарах.
8. Submagic.co – урт видеог богино болгоно
Жишээ: 1 цагийн лекцийг 1 минутын сошиал шорт видео болгон хөрвүүлэх.
9. SlidesAI.io – танд зориулж танилцуулга хийнэ
Жишээ: PowerPoint эсвэл Google Slides танилцуулгыг хэдхэн секундэд бүтээх.
10. PicWish.com – зургийг хурдан засварлана
Жишээ: Зурагны 배경 арилгах, өнгө тодруулах, жижиг засвар хийх.
11. Fastread.io – цахим ном үүсгэнэ
Жишээ: Word эсвэл PDF файл дээрх материалыг eBook хэлбэрт оруулах.
12. Notion.so (Notion AI) – мэдлэгийн сан, баримт бичиг, төлөвлөлт,
Жишээ: Судалгааны материалуудаа ангилж хадгалах, Бизнесийн төлөвлөгөө, блог пост автоматаар үүсгэх.
13. Manus.im – ямар ч апп кодлоно
Жишээ: Гар утасны апп санаагаа код бичиж шууд ажиллуулан тестлэх.
14. Capsho.com – подкастыг контент болгон хувиргана
Жишээ: 1 цагийн подкастыг блог пост, Facebook пост, богино видео текст болгон хувиргах.
15. Webinarkit.com – вебинарын AI хэрэгсэл
Жишээ: Онлайн сургалт, бүтээгдэхүүний танилцуулгыг бүрэн автомат вебинараар явуулах.
16. Creatorunlock.com – YouTube-д зориулсан AI
Жишээ: Видео санаа гаргах, гарчиг, thumbnail зурагны концепт үүсгэх.
17. sociable.how – трэнд сэтгэгдэл бичнэ
Жишээ: Сошиал пост доор анхаарал татахуйц сэтгэгдэл бичиж олон хүнд хүрэх.
18. Adcreative.ai – сурталчилгааны AI хэрэгсэл
Жишээ: Facebook, Google Ads-д зориулсан зураг, текст, гарчгийг автоматаар бүтээх.
19. Canva.com – юу ч дизайндана
Жишээ: Плакат, инфографик, сошиал пост, CV дизайн хийх.
20. Fastphoto.io – AI хөрөг зураг үүсгэнэ
Жишээ: Профайл зураг, албан ёсны ID зураг хийх.
21. askcoachken.com – харилцааны AI зөвлөх
Жишээ: Хосын харилцаа, гэр бүл, болзооны талаар хувийн зөвлөгөө авах.
22. threadmaster.ai – Facebook-д трэнд бичвэр үүсгэнэ
Жишээ: Фэйсбүүк дээр олон хүний анхаарал татах богино цуврал бичвэрүүд хийх.
23. V0.dev – фронтэнд загвар хийнэ
Жишээ: Вэбсайтын UI/UX дизайн бүтээж шууд код үүсгэх.
24. suno.com – AI хөгжим үүсгэнэ
Жишээ: Хувийн дуунууд, клип бүтээх.
25. keywordsearch.com – зар сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлнэ
Жишээ: Google болон YouTube Ads-д хамгийн ашигтай түлхүүр үгийг олох.

Use AI to Build Ad Audiences & Research Keywords for Google & YouTube Ads. KeywordSearch has a robust suite of AI Tools to Scale Your Business. Start for Free Today.

27/03/2025

🥰🥰🥰

За ёстой share хиймээр пост шүү

Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 6 өгүүлбэрийг жагсаажээ.
Аав, ээжүүд эдгээр үгсийг хүүхдэдээ хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.

1️⃣.Байнга хэлж байх үгс:

Би чамд хайртай.

Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.

Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.

Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.

Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.

Баярлалаа.

Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.

Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

2️⃣. Ярьж өгөх зүйлс:

Төрсөн (үрчилсэн) тухай түүхийг

Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа

Нэр өгсөн түүхийг

Өөрсдөө жаахан байхдаа хэрхэн амьдарч байснаа

Өвөө эмээ нар нь хэрхэн учирсныг

Дуртай өнгөнийхөө тухай

Өөрийг чинь заримдаа юу зовоодог тухай

Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох

Ойрын төлөвлөгөөгөө хуваалцах

Хийдэг ажлынхаа тухай ярьж өгөх

3️⃣. Сонсох зүйлс:

Машинд явж байхдаа хүүхэд чинь юу ярьж байгааг сонс.

Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоомоо таалж, сонирхож буй эсэхийг сонсож мэд.

Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.

Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.

Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.

4️⃣. Асуух зүйлс:
Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?

Хэрвээ....яахав?

Хоёлаа яаж үүнийг зөвөөр тайлбарлах вэ?

Чи юуны тухай бодож байна?

Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?

Энэ ямар амттай бол?

5️⃣. Үзүүлэх зүйлс:

Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах

Өвсөөр шүгэл үлээхийг зааж өгөх

Хөзөр тоглох, байшин барихыг зааж өгөх

Талх зүсэхийг

Хувцсаа эвхэхийг

Мэдээлэл хайхыг зааж өгөх

Эхнэрээ (нөхрөө) хүндэлж хайрладгаа харуулж байх

Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах

6️⃣. Цаг гаргах зүйлс:

Хамтдаа барилгын ажлыг харах

Шувуудыг ажиглах

Хоол хийхдээ туслуулах

Аялалд буюу аль нэг тийшээ хамт явах

Хамт шавар шавхай туучих

Ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийх

Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суух

😂
09/02/2025

😂

15/01/2025

Ажлаа сольж, хэл сурч охиныхоо явсан улс руу явах зорилго минь бүтэж виз гарлаа. Тэгээд яваад очтол…

👉Нулимстай уншиж дуусгалаа. Үйлийн үр хэзээ ч хаалга андуурдаггүй гэж энэ дээ. Эх хүний нулимсыг үзсэн хэнбугай ч сайнаа үздэггүйн бодит ил тод жишээг та бүхэнтэйгээ нэгэн бүсгүйн амьдралын түүхээр хуваалцмаар санагдлаа. Олон эрчүүд уншиж ухаараасай.

Будаг нь халцарсан цагаан байшингаас гарахдаа би үүрд баяртай гэж сэтгэлдээ шивнэлээ.Энэ байшинд гурван жил өвчтөн гэж нэрлэгдэн ачит эмч нарын хүчээр илааршин гэртээ харьж байгаа хүн билээ би.Сэтгэц мэдрэлийн үндэсний төв гэх нэртэй газар олон нөхөд минь торойн хоцорлоо.Яагаад энд хэвтсийн гэжүү .Ярих гэхээр урт ном зохиол шиг их зүйл өгүүлэх болох нь.Би 16 настайдаа төрөөд хэдхэн хоносон бяцхан зүрхний ээж болсон.Хоёр гар дээр минь дутуу төрсөн 2.600 кг жинтэй бяцхан амьтан тавьсан тэр өдрөөс би том хүн ээж хүн болсон.16 нас үнэхээр сайхан шүү хөвгүүдээс ээлж дараалан дурлалын захидал авч үеийн охидтойгоо нийлж айлгүйтээд л аав ээждээ зэмлүүлж гоёж гангалхын дон тусч оргилж явдаг үе.Би айлын ууган охин хоёр дүүтэй.Эцэг эх маань бидэнд дахин нэг дүү бурхнаас авчирч өгхөөр шийдэж ээж минь дөчин нэгэн насандаа жирэмсэлсэн юм.Урд нь гурван хүүхэд төрүүлсэн туршлагатай ээжийг эндчихнэ чинээ эмчийн ч эгэл хүмүүсийн сэтгэлд ороогүй харамсалтай зүйл болж ээж минь бяцхан дүүг минь төрүүлээд бурхны орон руу зөрөөд явчихсан юм даа.Ингэж л би 16 тай ээж болсон .Ижийгээ амьд байхад элэг бүтэн айл байж эрхэлж тоглохоос өөрийг мэддэггүй байж.Манайх гэдэг айл ээжийгээ алдаад нэг л өдөр гэр зэвхий даачихсан.Бага дүү минь эрэгтэй долоотой оймсоо өөрөө өмсөж үзээгүй нялх амьтан байснаа хэдэн өдөр уйлаад л биеэ даасан бодолд дарагдсан хүү болон хувирсан.Харин эмэгтэй дүү минь арван хоёртой тэр гэрийн тогооч цэвэрлэгч зохицуулагч болвоо.

Эхний шөнө дүүгээ эмнэлгээс авчирхад аавын дүү эгч маань дүүг угжиж хуурайлж асрахыг зааж өгөв.Ажил явдал дуусаад ах дүүс таран одож бид тав хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулж үлдсэн юм даа.Тэр шөнөөс эхлэн нялх дүүгээ уйлах тоолонд сэрж хуурайлж угжиж бүүвэйлж үүрийн гэгээтэй золгож дутуу хагас нойртой хичээлдээ явдаг байлаа.Хөөрхий аав минь ажлаа хийнэ бас хүний гуйлт халтуур хийнэ.Оройд шуудай толгой цувдай үүрч ирээд паарны хажууд тавьж гэсгээж хонуулаад өглөө шулж янзална.Бид толгойн мах цувдайгаар голдуу будаа гурилтай шөлтэй хоол хийнэ.Айлын нойлын бөглөөс гаргаж ганц талх барьж орж ирдэг үе ч байсан.Тэр өвөл тэр үе их хэцүү их хатуу ерээд он таарсым даа ядаж байхад.Хичээлээ тараад шууд л гэрлүүгээ гүйчихнэ сүүлийн эсвэл эхний цаг байнга таслаастай.Ингээд сурлага минь муудаж наймдугаар анги төгсөхдөө хоёр хичээл дээр муу гарчив.Багш нар хичээл тасалдаг том толгойтой сэхүүн царайлаг охид алддаг юм гээд их зэмлэнэ.Яаж ч мэдхэв дээ миний цаана ямар амьдрал байгааг.Харин захирал багш минь ээжтэй ойр дотно байсны ачаар манай амьдралыг сайн мэддэг тулдаа би сургуулиа төгслөө.Хүүхдүүд анги дэвшиж дээд сургуульд орно гэж байхад би найм төгссөн гэрчилгээгээ авч ажил хийнэ гээд зогсож байв.Тэр үед багш нарын хурлаар ордог байлаа л даа.Захирал хичээлийн эрхлэгч хоёр эрс эсэргүүцэж цаашид есдүгээр ангидаа суралц дээд сургуульд ор гэж загнасаар есийн хуваарь авчив.Аав бид хоёр зүтгээд дийлээгүй .

Ар гэрийн гачигдал тоочиж дүүгээ шөнө угжиж хуурайлж өвөртөлж унтадгыг минь ааваас сонссон багш нар нулимс унагааж суусан.Азаар дүү минь уйланхай биш бас өвдөж зовоолгүй өсөж цэцэрлэгт орон би оюутан болов.Аав минь улам их хөгширч харшиж ядраад хорчийж турсан хүн .Салмархай хүрэм яажгий гутал цоорхой өмд аавын минь хэдэн жил өмссөн хувцас юм бүү мэд.Харин намайг оюутан болход цоо шинэ цүнх жинс маш дэгжин хүрэм авч өгч билээ.Анх оюутан болж хуулийн ангид ороод зүүдэлж байгаа юм шиг л жингүйдээд чих дүнгэнээд байсан мөч одоо ч тод санагдаж байна.Оюутан үе үнэхээр сайхан шүү шинэхэн оюутнууд юугаа ч мэдэхгүй гэнэн байхад би тэдэнд амьдрал заахаар амьтан сууж байлаа.

Тэр үед засгийн газрын тогтоол гарч төрийн албан хаагчийн нэг хүүхэд үнэгүй сурсан нь би.Гадаад харилцааны ангийн нэгэн хөвгүүн болзоонд урив.Цэмцгэр цэвэрхэн үнэтэй юм эдэлдэг харваас боломжтой айлын хүү учраас би татгалзав.Хашир бодлоготой шийдвэр гаргаж байгаа минь тэр.Харин залуу зогссонгүй өдөр бүр эргэлдээстэй уйгагүй хаана ч хамт дагаж явна.Ингээд болзов ээж аавтайгаа танилцуулж эхнэрээ болгоно гэв.Бэр гуйлаа хадмын гэрт хамтдаа амьдрав.Ард үлдсэн хэд маань бас ч гэж учиртай болсон байсан үе.Би ээж нь учраас бага дүүгээ бол байнга чирээстэй хадмынд бараг хамт амьдарна.

Төгсөх жилээ жирэмсэн болов.Амьхандаа бүх юмаа төлөвлөж бодож алсын ухаан гаргаж аз жаргалтай байсан.Эмэгтэй дүү минь маш мундаг аж ахуйч ажилсаг бүсгүй болон өссөн юм.Эрэгтэй дүү минь харин жоохон дүрсгүй хичээлдээ тааруу карате бокс хөөсөн хүн.Аав минь хэзээ нуруу нь тэнийж хөлөө жийж амрах хүн юм болдоо гэмээр зүтгээд л .Би ээж болж охинтой болов.Хадмууд нөхөр бөөн баяр яагаад гэвэл гурван хүүтэй айлд охин ач ирсэн учиртай.Эхний хоёр жил сайхан байсаан тусдаа гараагүй ч гэсэн тухтай амьдарсаар.Харин нөхөр яаманд ажилд орсон үеэс эхэлж байдал бишидсэн.Ядуу хоосон гуйланчаар минь дуудаж хөөж тууж гар хүрэх болов.Тэвчсээн надад юу л байсан тэвчээр хүлээц байсан.Ажилд орлоо шүүхийн нарийн бичиг хадам аав оруулж өгсөн ажил.Хэзээ ч дуусдаггүй бурхан минь гэмээр их бичиг цаастай байнга юм шивээстэй үнэхээр хүнд ажил байсан шүү.Нэг л өдөр бүх юм хөмөрч нөхөр сайдын охин гэртээ дагуулж ирвээ.

Манай хадмууд өөрсдийн зиндаанд таарсан худуудтайгаа танилцаж хоолонд уригдаж явахдаа буцаад ирхэд хувцсаа аваад явсан байгаарай гэв.Тэд охиныг минь цуг аваад явсан учраас юмаа бэлдчээд иртэл нь хүлээв.Харин ирээд намайг үсдэж хөөж гаргаад охиныг минь хэзээ ч өгөхгүй гэдгээ хэлсэн.Нөгөө Тунгалаг тамир кинон дээр гардаг шиг Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэмээр.Надад охиноосоо хагацах маш хүнд байсан учраас би тэдний гэрт үйлчлэгч зарцаар үлдэхийг гуйсан ч тэд зөвшөөрөөгүй.Ядуу айлын охин байсан учраас хурим хийгээгүй тусдаа гараагүй гэдгээ тэгхэд хадам эхийн амнаас сонссон.Гашуун ч үнэн байдал тийм л байсан учраас охиноо аваад явчихая гэхэд хадам эх өгөөгүй юм.Сайдын хүргэн болсон нөхөр шинэ эхнэрээ дагуулаад нэгэн гадаад улс руу элчин сайдын туслахаар явах болж хожим нь орлогч болсон .Охиноо авч явах тул намайг эх байх эрхээсээ татгалз гэж шаардав.Би чинь төрсөн үрээсээ сайн дураар татгалзах хүн мөн үү үхсэн ч гарын үсэг зурахгүй гэдгээ хэллээ.Хэсэг хугацааны дараа нэг өдөр охинтойгоо ирж уулз бас эвээр ярилцая бид 2 хүлээж байя гэж залгахад нь юу ч бодолгүй гэрт нь яваад очсон минь аймшигтай том алдаа байсан юм.Ер нь хэт улайрсан үзэн ядалтанд автсан хүн юу ч хийхээс буцахгүй болдог юм билээ.Ороод гутлаа тайлангаа охиноо дуудлаа алга.Том өрөөнд ах нь сууж байв мэнд мэдээд орж суутал цаад өрөөнөөс дүү нь гарч ирэв.Эвээр гуйж байхад гарын үсгээ зур гээд урд цаас тавихад нь хэзээ ч үгүй гээд ураад шидчив.Хоёр талаас ах дүү 2 нь барьж амыг минь дарж байгаад зүүн гарыг минь бугуйгаар мушгиж чигчий хурууг минь хугалсан юм тэр хүмүүс.Зурхуу гэхэд нь толгойгоо сэгсэрхэд бугуйг минь шажигнатал мушгив.

Өвдөлт айдас цочрол зэрэгцсэн аймаар мэдрэмж одоо ч бодход зүрх салгалдаг.Би зурсаан эх байхаасаа татгалзсан тэндээс яаж гарснаа санадаггүй.Охиноо 4 настай байхад ингэж хагацаж холын орон руу үр минь явчихсан юм.Амьдын хагацал үхсэнээс ч дор там юм билээ.Үргэлж бодогдоно зүүдэнд орно нүдэнд харагдана.Заримдаа гудмаар алхахдаа сууж байхдаа ажил дээрээ эсвэл хүүхэд хөтөлсөн тэвэрсэн хүн хараад л уйлна.Согтуу галзуу солиотой уяхан уйланхай гээд элдвээр хэлүүлсэн дээ.Хамаг байдгаа дэлгэж намтар түүхээ сөхөж зовлон бэрхшээлээ тоочиж явалтай биш.Ажлаа сольж хэл сурч охиныхоо явсан улс руу явах зорилго минь бүтэж виз гарч бөөн баяр болоод харь орныг зоривоо.Энэ хугацаанд миний дүү нар аав минь байгаагүй бол магад би бууж өгөөд сөхрөх байсан ч юм билүү.Бурхан надад хүний дээд түшиг аав ховор сайхан дүү нар заяасан юм билээ.

Харийн оронд ирээд хичээл ном ажил гэж гүйж завсар зайгаар нь элчин сайдын яамаа судлаад охиноо бас харчих уулзчих санаатай.Намайг ирснийг мэдсэн нөхөр оюутны визтэй байж ажил хийсэн гэж цагдаад барьж өгснөөр би ажлын байран дээрээ баригдаж нутаг руугаа ачигдваа хөөрхий.Тэр хүртэл тэвчээд тэмцээд даваж гараад байсан бол тэр цэгт хүрээд гөлийчихсөн тамирдсан сэтгэлийн хүч минь дуусчихсан.Зүгээр л хөлөө жийгээд уйлаад суучмаар тийм нэг сульдсан мэдрэмжтэй хүн.Унтаж амархаа байв хэдэн өдөр тааз ширтэн хонь тоолж нүдээ аниж хэвтсэнийг магад байдаг бол бурхан чөтгөр хоёр мэдэх байх .Сэтгэлдээ л уйлахаас биш нүднээс нулимс гархаа больсон.Эрэгтэй хүнтэй ойртож дотносох нь бүү хэл биед хуруу нь хүрхэд арзайгаад зугтаачихдаг эмгэгтэй болчихсон.Удаан шаналж нойргүй явснаар мэдрэлийн ядаргаанд орж захын мэдрэлийн судасны цочрол гэдэг оноштой ам мурийж нүүрний нэг тал татчив.Улмаар ухаан алдаж унаснаар таталт өгч эмнэлэгт очоод сэргэсэн боловч ярьж чадахгүй гөлийсөн суугаа хүн болж СЭМҮТ д очсон түүхтэй.Ар гэр арчилгаа сувилгаа сайны ачаар эмчилгээ сайн хийлгэж хэвийн байдалдаа орж энгийн тасгийн өвчтөн болвоо би нь.Бурхан надад хань явуулахдаа тэнд учруулсан гэвэл итгэх үү та минь.

Сэтгэцийн эмнэлэгт байгаа бүсгүйг хараад сэтгэл алдардаг хүн байдаг юмаа.Цагдаагын офицер мөрдөгч залуу ажлаар очихдоо намайг олж хараад анхны харцаар дурлачихсан гэсээн.Хайрын бурхан тэрүүгээр тэнэж явсан юм байлгүй.Аморе тандаа хязгааргүй их баярлаж явдаг шүү.Анх хараад эргэлтээр яваа хүн юм болов уу харц нь эрүүл л байна даа гэж бодсон гэсэн.Дахиад хармаар санагдаад яагаад тэнд байгааг нь мэдмээр санагдаад сониуч зан хөдлөөд чам дээр очсон гэж өөрөө ярьдаг юм.Ийм сайхан охин яагаад энд байгаа юм бол гэж бодсоор байгаад чамайг дахин хараад зүрх аймаар хүчтэй цохилсон гэдэг .Дүү нар бэр хүргэд маань маш их сэтгэл гаргаж намайг босгож эрүүл болгож эргүүлж амьдрал гэх том хөлөгт суулгасан юм.Үеийн үед буян нь дэлгэрч үр ачид нь буян нь хүртэж яваг ээ.Сайхан ханийн тэнгэр заяасан дүү нар минь жаргаж явах учиртай.Тэвэрч өсгөсөн охин үр дүү минь бүхнээс илүү надад хайртай.Хэдэн шөнө бүүвэйлж угжиж хуурайлж өсгөсөн ачийг минь хариулсан юмаа.Ингээд байнгын эргэлт нэгээр нэмэгдэв.

Юун дурлах эр хүн хараад айгаад орон доогуур ортлоо цочирсон хүн шүү дээ би чинь .Эмнэлгээс гарсны дараа гэрт минь эргэж ирдэг болсон юм.Аав эрэгтэй дүү хоёртой төөрөлдөөд төрсөн үр шиг нь дотно.Энэ хүн миний амьдралд орж ирсэн үеэс эхэлж сэтгэцийн эмгэг минь илаарших суурь нь тавигдсан.Наадам дөхсөн налайсан зуны нэг орой аав бид 2 зурагтаар солонгосын олон ангит үзээд шүүмжлэн ярилцаж суутал хаалганы хонх дуугарав.Манайх анх л нэгдүгээр хороолол ашиглалтанд орход нүүж орсон байрандаа олон жил болсон.Аав үүдээ тайлахаар яваад таг чиг.Гайхаад очтол арван хэдэн жил хараагүй араас нь тэгтлээ бэтгэрч уулзах гэж үхэн хатан зүтгэж явсан охин үр минь зогсож байв.Би ч хоббитой юм шиг ухаан алдаад унацан.Сэргэхдээ арай урьдынх шигээ болоогүй ээ.16 хүрээд өөрөө бие даан нисэх эрхтэй болмогцоо ээжийгээ зориод ирсэн охин минь надад амьдрах итгэл ард үлдсэн муухай бүхнийг мартахад хангалттай их аз жаргал өгсөн.Охины аав хоёр ч хүүхдээ алдаад дахин хүүхэдтэй болоогүй гэсэн охиндоо бүх үнэнээ хэлсэн байна лээ.Монгол руу ирхийг зөвшөөрч явуулахдаа чадвал уучлаарай гэж хэлүүлсэн.Би уучилсан харин охин минь уучлаагүй буцаж яваагүй ээ.Хэзээ ч би уучлахгүй гэдэг юм.Харин аав нь дөчин хэдэн насандаа тал харваж эцэг эхээ цувуулж алдсан үед охиноо очоод ир гэж явуулсан.Таныг гуйсан болхоор очлоо дахиж очихгүй гэсэн.Ах нь гурван авгай сольж гудамжинд гархаа шахаад аавынхаа хашаанд гэр барьж амьдарч байгаа харин дүү нь нэгдүгээр хорооллын дэнжийн архичин нэртэй толгойдоо сумтай болсныг сонсоод их харамссан.Манай аав төрдөө үнэлүүлж алтан гадас авах найрыг бид нижгэр хийсэн юм.Уригдаж ирсэн хүмүүс хамт олон ах дүүс нь хачин сайхан толиотой улам залуужсан аавыг минь хараад магтах үгээ олж ядсан.Нээрээ сахилгагүй эрэгтэй дүү минь дөрвөн хүүхдийн аав болоод хангайн нуруу шиг түшигтэй хүргэн цол хадмуудаасаа авсан том бизнесмэн.Харин охин дүү айхтар чанга нягтлан.Тэвэрч үүрч өсгөсөн охин дүү минь маш сайн өмгөөлөгч болсон.Би сайн ханьтай учирч охин хүү төрүүлж өгөөд ямбалж суугаа.Энэ бол сургамжит өгүүллэг биш захиа бас биш.Миний туулсан амьдрал минь юм.Энэ хүртэл уншсан танд баярлалаа.Сэтгэлийн зовлон эмгэгээ ханиад дардаг шиг эмчилж байгаарай хүмүүс минь.

Коммент хэсэгт сэтгэгдэлээ хуваалцаарай👇

2024/10/27- нд болсон явдал: Эхлээд хаалга түгжээд түлхүүр нуусан.Цаад өрөөнд ор! Орилвол АЛНА! Хоёулаа одоо үнэнгээ хэл...
12/01/2025

2024/10/27- нд болсон явдал:

Эхлээд хаалга түгжээд түлхүүр нуусан.

Цаад өрөөнд ор! Орилвол АЛНА!

Хоёулаа одоо үнэнгээ хэлдэг тоглоом тоглоно гээд.

2 заазуур 1 жижиг хутга 1 автирка бариад өрөөний хаалга хаасан

Нүдийг чинь боочдог юмуу? Харвал айна гээд ёожтой инээсэн

Бүх хувцасаа тайл, өвдөглөж суу чамайг нэг л худлаа хэлэх юм бол гуяыг чинь тас хэрчинэ.

Эхлээд гарыг чинь тайрвал ямар уу? Гэж инээж эхэлсэн

Намайг хэнтэй харьцсан, уулзсан бэ? Үнэнгээ хэлэхгүй бол АЛНА!

Чемоданд мөчилж хийнэ! Утсаа кодгүй болгоод өг!

Зодож байхдаа найзуудруугаа миний нүцгэн цустай зургуудыг авч явуулж инээлдэж байсан

Хоёр найз нь шөнө ирээд үүдэн дээрээс явахаас өмнө нэг нь орж ирж харчихаад аан гээд гарсан (Цагдаа дуудаагүй)

Царайг нь хараагүй. Маш их зодож хамар хугарсан, Давсаг нь дээр гишгэж, Нуруу цавьруу дэвсэлж, Толгойг хана шал гээд мөргүүлээгүй газар байхгүй.

Зодож байхдаа дандаа нүцгэн байлгаж өөрөө ч нүцгэн явж байсан.

Том чемодан байна уу? Мөчилж хийе.

400 удаа босож суу гичий минь! гээд цохино

Уртасгагчаар нуруулуу олон удаа шавхуурдсан

Аманд чинь оймс чихнээ муу гичий! ОРИЛВОЛ дахиад л шавхуурдана

Одоо нойлд ор. Өвдөглөөд суу. Одоо наад новшийн үсийг чинь хуснаа чамайг хэн ч тоохгүй БӨБӨ шиг болгоод өгье гээд үс хайчилж эхэлсэн.

Чи ийм царай муутай гичий штээ. Хэн чамайг тоодын!!! дараан урд талыг хуссан

Одоо гэрээслэл бич!!!

Одоо гэрээслэлээ уншаад бичлэг хий одоо нүцгэн орон дээр хэвт цагдаад өгвөл чиний нүцгэн бичлэгийг тараана.

Чамайг насаар чинь шантаажилна! Гэх мэт маш олон хэрцгий зүйлсийг нэг бүрчлэн бичээд дуусахгүй

Тагтнаас дүүжлээд хоолойг чинь боогоод алчихдаг юм уу?

Яаж алах вэ? Чамайг…. Бодъё….

28-ны шөнө “Чи нэг ч уйлсангүй шазруун гичий байна тэ? Яаж уйлуулхуу”

УЙЛААЧ! гээд зодсон тамхины ишээр хөл түлсэн,

Би энийг чинийхрүү чиххүү гээд усны сав харуулсан.

СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ.

Дүгнэлт:

Магадгүй хайртай хүн чинь чамруу орилдог, өвтгөдөг бол хайр биш ээ тэр зүйлийг хайр гэж андуурч явсаны хариуг амиараа төлөх шахлаа.

Зориг тэвчээр гарган оруулахаар шийдсэн

Insta: tamirrayy

12/01/2025

ТЭДЭНД ХУУРТАЖ...🥲

Тэдэнд хууртаж
Мөр хадгалсан хөрстөө зүсүүлж АЛТ-аа ухуулав, баяжсангүй
Мөнгөн оргилтой уулсаа нурааж НҮҮРС-ээ ухуулав, бэлжсэнгүй
Амь даасан тэнгэрээ уурлуулж ЗЭС-ээ ухуулав, мандсангүй
Амьдрал бичсэн судраа уйлуулж ГУУЛЬ-аа ухуулав, дэвжсэнгүй
Өвөг дээдсийн шарилийг цочоож ХҮДЭР-ээ ухуулав, өөдөлсөнгүй
Үлэг гүрвэлийн ясыг үйрүүлж УРАН-аа ухуулав, сайжирсангүй
Сүг зурагтай агуй цөмлүүлж МӨНГӨ-өө ухуулав, урагшилсангүй
Сүүлчийн үлдсэн модоо огтолж ЦАЙР-аа ухуулав, ахисангүй
Талын нүдэн нуураа сохлож ЖОНШ-оо ухуулав, цэгцэрсэнгүй
Таанын цэнхэр хөндийг дүлийрүүлж НЕФТ-ээ ухуулав, хөгжсөнгүй
Үр хойчийнхоо тавиланг өмлөж ИРЭЭДҮЙ-гээ ухуулав, ухаарсангүй
Үгүйрлийн хар үүдийг нээж ЭХ ОРОН-оо ухуулав, гэгээрсэнгүй.
🥲🥲🥲

12/01/2025

Хааяа мэндлээд хааяа дугардаггүй хүмүүс яг яагаад байдаг юм.
Заримдаа таниад заримдаа таньдаггүй юмуу 🤭😂

02/09/2024

Everything is temporary, but the regret after a haircut is permanent 😂😂😂

Боломжийг бүү алд ❗️Гэрээсээ англи хэлийг сураад аваарай 😊Англи хэл бие даан сурах YOUTUBE сувгуудОрчин үед гадаад хэл с...
21/03/2024

Боломжийг бүү алд ❗️
Гэрээсээ англи хэлийг сураад аваарай 😊

Англи хэл бие даан сурах YOUTUBE сувгууд

Орчин үед гадаад хэл сурах улам бүр хялбар болсны нэг жишээ нь онлайн сургалт. Бид YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгуудыг танилцуулж байна.

https://www.youtube.com/user/EnglishLessons4U/featured
Ихэнх видео нь дүрмэнд тулгуурласан. Тайлбарууд нь маш ойлгомжтой, уйдаахгүй, хөгжилтэй
https://www.youtube.com/profile?user=JenniferESL
Дуудлагаа хэрхэн сайжруулах, дүрэм сурах гээд олон хичээл бий. Энэ суваг суралцагч төдийгүй багш нарт хэрэгцээтэй.

https://www.youtube.com/user/rachelsenglish
Энэ суваг хэллэг, дуудлагаа сайжруулах гэсэн хүмүүст илүү тохиромжтой.

https://www.youtube.com/channel/UCaRMivfyupj3ucUyJbZbCNg
Төрөл бүрийн материалууд бий. Дүрмийн хичээлүүд голлодог.

https://www.youtube.com/user/ENGLISHCLASS101
Энгийн зүйлс Англи хэл дээр байгаа. Дүрмийн мэдлэг гайгүй боловч харилцан ярихад асуудалтай хүмүүст зориулагдсан гэнэ.

https://www.youtube.com/profile?user=bbclearningenglish
Сонирхолтой, мэдлэг олгох видео материалууд олон сэдвээр бий.

https://www.youtube.com/profile?user=

PrivateEnglishPortal
20 жилийн туршлагатай мэргэжлийн багшийн суваг. Анхлан суралцагчдаас эхлээд ахисан түвшний суралцагч хүртэл бүгдэнд зориулагдсан.

https://www.youtube.com/user/AlexESLvid/featured
Сонирхолтой подкастууд бүхий алдартай суваг. Өдөр тутмын хичээл болгон суралцахад тохиромжтой.

https://www.youtube.com/user/learnexmumbai/featured
Олон сэдвээр бэлдсэн маш сайн хичээлүүд бий. Сургах хэлбэр нь орчин үеийн арга барил дээр тулгуурласан.

Амжилт!
Мэдээллийг B.N.O

Let's Talk English Academy is a convenient way to learn English online through beautifully crafted English lessons for all.Our spoken English lessons will h...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when •Sakura• posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share