29/11/2023
Чанга яригч бүр өөр өөрийн дуугарах зурвас, давтамжын хариуг нарийн тохируулаад үйлдвэрт угсраад гарсан байдаг. Эцсийн бүлэгт тухайн яригч дуугарах байршилдаа очход тухайн орчны акустикаас шалтгаалан яригчын дуугаралт өөрчлөгддөг. Мөн нам болон дунд давтамжын өнгөнүүд ард талын хананаас ойх, арагш ниргэх гэх мэт олон асуудал байдаг. 500 долларын яригч ч адил 50000 долларынх ч адил! Энийг засах хэд хэдэн арга байдгийн хамгийн чухал нь орчны акустикийн засал хийх бөгөөд чамгүй мэргэжлийн туршлага шаардах ажил юм, мөн тухайн чанга яригчыг дижитал дууны процессороор дамжуулан хөгөлгөөний микрофоноор нарийн хэмжиж алдагдсан, хэтэрсэн давтамжуудыг шалгаж тохируулах арга байдаг ч мөн л мэргэжлийн програм хангамж, хөгөлгөөний микрофон, инженерийн мэргэжил шаардах тун ч амаргүй ажил. Харин энэ бүх ажлыг хөнгөвчилсөн дэвшилтэт технологи гарч ирээд нэг яригчид маш олон технологийг багтаан уламжлалт яригчид байдаг олон асуудлыг шийдэж, өрөөндөө яригчинд тохируулан акустикийн засал хийх биш яригч чинь өрөөний чинь акустикд дасан зохицож ямар нэгэн давтамж өнгөний алдагдал үгүй, арын ханаруу нам дунд өнгөнүүд ниргэхгүй учир яригчаа хананд тулгаад байруулсан ч болох, хамгийн гоё нь өрөөний акустикд тохируулан хөглөх ажлыг та өөрөө ч хийчихэж болчихоор болжээ! Мөн стерео яригчаас сүүлийн үеийн иммерсив буюу 360 градус тойрч дуугарах дуугаралтыг гаргах гуравдагч этгээдийн хөгжүүлсэн плаг ийн хүртэл энэ яригч дээр суулгах боломжтой юм байна! Маш олон хэсгээс бүрдсэн уламжлалт хэт нүсэр маш өндөр үнэтэй High End тансаг гэрийн системүүдийг хүртэл дуугаралт технологийн боломж үзүүлэлтээрээ хол орхиж дуу хөгжмийн хорхойтонгууд, мэргэжлийн өндөр дээд зэрэглэлийн дуу бичлэгийн мастеринг студиудын дунд хүртэл өндөр нэр хүнд эрэлт хэрэгцээтэй байгаа энэхүү яригчыг аль брэндийн ямар бүтээгдэхүүн гэж бодож байна?