26/08/2025
📢 ДАРХАН-УУЛ: ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБ ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ АЯНД НЭГДЭЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар 👮♂️, Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран “Дарханчууд залилуулахгүй” аяныг 2025 оны 08-р сарын 22-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
👦👧 Хүүхэд залуус, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор Дархан-Уул аймгийн өсвөрийн “ХУРДАН” клуб энэхүү аянд нэгдэн оролцож байна.
Аяны хүрээнд “ХУРДАН” клубийн гишүүд иргэдээс цахим залилангийн талаарх мэдлэг ойлголтыг тодруулж, энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар уриалга бүхий контент 🎥 бэлтгэн олон нийтэд түгээжээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд цахим залилантай холбоотой гэмт хэргийн тоо 📊 өмнөх оны мөн үетэй харьцуулахад 78.8%-иар өссөн тул иргэдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх , мэдээ мэдээллээр хангах зорилгоор уг аяныг зохион байгуулж байна.
Дэмжин ажилсан:
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
Дархан Цэцэг Хүргэлт Амор